Tuesday, January 27, 2015
if my name was Cinderella
If my name was Cinderella
You could be the prince
I could wear my sparkling prom dress
We could fall in love the moment our eyes meet
If my name was Cinderella
If my name was Cinderella
We could have a song
And dance in the silver moonlight
You could hold me tight and spin me in the air
If my name was Cinderella
If my name was Cinderella
You could pick me up
In your gold and diamond carriage
You could be the hero of this fairytale
And I could be the one
If my name was Cinderella
But I can’t breathe, whenever you’re with me.
Can you feel my heartbeat in my chest
It’s getting faster every second
Time slows down, you are better than the best
But would you feel the same
If my name was Cinderella
I can’t breathe
‘Cause I’m not Cinderella
Until you’re here with me
I’m not Cinderella
You touch my lips
I’m not Cinderella
Then you show me with a kiss
That I’m your Cinderella
teachers are god ( багшлах дадлага)
Багшлах дадлага
Бид удирдсан
багшийн хяналтан дор тухайн багшийн хичээл заадаг ангиудад долоо хоногт 18-25 цагийн хичээл заасан ба дүнтэй 12 цагийн хичээл, дүнгүй 130 цагийн хичээл
заасан байна. Ингээд дадлагын хугацаанд нийт 135-145 цагийн хичээлийг заажээ.
Дунд сургууль дээр
дадлагажигч багшаар ажиллах явцад заах аргазүй, сурган хүмүүжүүлэх зүй, удирдан
зохион байгуулах болон хувь хүний ёс суртахуунтай холбоотой олон чадваруудад
суралцсан билээ. Жишээлбэл:
·
Багаар хамтран ажиллаж аливаа ажлыг зохион байгуулàõ
·
Анги хамт олныг судлах
·
Хүүхэдтэй хэрхэн харьцах
эв дүй
·
Бусад багш нараас
туршлага судлах
·
Заах арга барилуудаас
эзэмших
·
Хийх ажлын калиндарчилсан
төлөвлөгөө гаргах
·
Хийх ажлаа төлөвлөх болон
төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь биелүүлэх
·
Цаг барих
·
Бие биедээ туслаж, зөвөлгөө
өгөх
·
Аливаад чин сэтгэлээсээ
хандаж хийж байгаа аливаа ажилдаа идэвхи чармайлт гаргаж эцсийн үр дүнг харах
Тулгарсан бэрхшээлүүд,
тэдгээрээс гарсан арга замын талаар:
Аливаа ажлыг анх гүйцэтгэхэд
мэдээж хэрэг янз бүрийн бэрхшээлүүд тулгардаг, тулгарах нь ч зайлшгүй хэрэг. Бүх
зүйл эхэндээ амаргүй байдаг гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ. Үүнтэй
холбогдуулан бидний хэлэх гэсэн санаа бол энэ удаагийн багшлах дадлага бидний
хувьд багшийн анхны гараа байсан учир дунд сургууль дээр дадлагажигч багшаар
ажиллах явцад багагүй бэрхшээлүүд тулгарсан. Бид аливаа бэрхшээлийг илүү ихийг сурах,
өөрийгөө хөгжүүлэх түлхүүр гэж үзэн тулгарсан бэрхшээлийг даван гарахын тулд
тэдгээртэй холбоотой асуудлуудыг судалж янз бүрийн аргыг ашиглан нэг
нэгэнтэйгээ зөвлөлдөн тэдгээр бэрхшээлийг даван гарахыг оролдсон билээ.
Тэдгээрээс дурдвал: Хүүхэд бүрийн сурах
арга барилд тохируулан хичээл заах (Хүүхэд бүрийн сурах арга
барил өөр учраас агуулгын хүрээнд сурагчдын мэдвэл зохих мэдлэг чадварыг сурагч
бүрт эзэмшүүлэхийн тулд бид үзүүлэн таниулах материал түлхүү ашиглах /энэ нь ямар ч нөхцөлд сурагчдад зааж байгаа зүйлийн гол
санааг ойлгох, практикт ашиглахад илүү дөхөм байдаг/, аливаа тайлбар өгсөний дараа ойлгоогүй сурагч байвал тухайн
сурагчид ганцаарчилан тайлбарлах /энэ нь нийт дунд
тайлбарласнаас илүү тухайн сурагчийн анхаарал төвлөрч ойлгоход хялбар байдаг/, сонирхолтой арга хэлбэрээр хичээлээ заах, сурагчдын
онцлогт нь тохируулж өөр өөр дасгал
даалгавар өгөх болон хоцрогдолтой сурагчид хичээлээс гадуур давтлага өгөх гэх
мэтчилэн сургалтын олон арга хэлбэрүүдийг ашигласан).
·
Хүүхэд бүрийг хичээлдээ татан
оролцуулах буюу анхаарлыг нь төвлөрүүлэх (Энэ тохиолдолд хичээлээ
илүү сонирхолтой, ойлгомжтой заах нь хамгийн гол зүйл байсан. Мөн warm-up буюу сурагчдыг сэдэлжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг ойлгосон. Түүнчлэн
өөрөө сурагчиддаа хүндлэгдэх нь ч чухал.)
·
Сурагчид ойлгоогүй болон
мэдэхгүй зүйлээ асуухгүй байх нь элбэг (Энэ тохиолдолд сурагчдыг
үргэлж дэмжин ажиллаж алдаа гаргахад нь зэмлэхгүйгээр идэвхитэй байгааг үнэлж урамшуулах,
үргэлж өөртөө итгэлтэй, бусдаас санаа зовох зүйлгүйгээр өөрийгөө илэрхийлэхэд зөвлөн
тусалж уриалах, үлгэр жишээ үзүүлэх, тэдэнтэй илэн далангүй зарим үед найз нөхөр
шиг нь байх гэх мэтчилэн аргуудыг ашигласан.)
·
Бидний өөрсдийн зүгээс дадлага
ажлын эхэн үед сандрал буюу биеэ барих асуудал байсан. Энэ нь аливаа шинэ зүйлийг
хийх, шинэ орчин нөхцөлд ороход хүн бүрт тохиолддог төрөлхийн зан. Тиймээс энэ
бэрхшээл нь яваандаа үгүй болдог зүйл учраас 2,3 дахь гэх мэт дараа
дараагийн хичээлүүдэд сандрал гэдэг зүйлгүй болсон.
·
өсвөр насны хүүхдүүд шохоорхуу зандаа хөтлөгдөн янз бүрийн яриа өдөх
болон бусад зан авирыг гаргадагч энэ нөхцөлд хэн хэнийг эвгүй байдалд оруулахгүйгээр
хүнд байдлаас хэрхэн гарах талаар суралцсан.
Дадлагатай холбоотой санал:
Сурган хүмүүжүүлэх дадлага ажлын талаар өгөх санал гэвэл
бидний хуваарилагдасан “Амгалан” цогцолбор сургуулийн зүгээс хичээл заалттай холбоотой
санал байна. Дүнтэй цаг буюу дүнтэй цагийн 12 цагийг арай олон гэж үзсэн.
Энэ цагийг арай цөөлөх боломжтой эсэх талаар санал дэвшүүлж байна. Мөн зарим
нэг бичиг баримт, гарын үсэг тамга даруулах хуудсан дээр Сургалтын менежерийн
нэр бадаггүй хэрнээ тамга даруул гэдэг нь их хүндрэлтэй байгаа ба дараа дараагийн
жилд Оюутан- багшийн багшлах дадлагын дэвтрийн 18-р хуудсанд Амгалан цогцолбор
сургуулийн Сургалтын менежерийн нэрийг бичих зайг зайлшгүй нэмж оруулах
шаардлагатай хэмээн санал оруулсан.
Subscribe to:
Posts (Atom)